Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-07-28
Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна

Ургамал хамгааллын газрын даргын А/67 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Ургамал хамгааллын газрын Ургамлын хөнөөлт организмын менежментийн хэлтсийн мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат, Алтанбулаг, Жавхлант, Ерөө, Хүдэр, Орхон, Сант, Баруунбүрэн, Орхонтуул, мөн Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумдад хяналт, зөвлөн туслах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч, сумдын агрономчидтой хамтран ургамал ургалтын хугацаанд үр тариа, тосны ургамал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй, зүй зохистой хэрэгжүүлэх чиглэлээр газар дээр нь үзлэг, тандалт хийж байна.

Мөн тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөнөөлт организмын тархалтаас урьдчилан сэргийлэх, илэрсэн тохиолдолд тэмцлийн арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч ажиллаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ