Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
Уржигдар 09 цаг 26 мин
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болох нь батлагдлаа.

Иймд иргэд та бүхнийг тарвага агнах, барих, тарваганы мах, эд эрхтэнтэй харьцахгүй байх, үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг анхааруулж байна.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг ЗӨСҮТ-өөс уриалжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ