Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
23 цаг 49 мин
БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна

"Бат-Амгалан" сангаас зохион байгуулж байгаа "Тунгалаг мэлмий-2026" сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд БНСУ-аас нарийн мэргэжлийн нүдний 16 эмч Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. 

БНСУ-ын эмч нар Монгол Улсад байх хугацаандаа 1000 гаруй иргэнд үнэ төлбөргүй нүдний үзлэг хийж, харааны хугарлын эмгэгийг эрт илрүүлэх, шаардлагатай тохиолдолд хараа засах нүдний шил болон хамгаалалтын нарны шилийг олгох юм. Энэхүү үйл ажиллагаа өнөөдрөөс /2026.07.20/ Баянзүрх дүүргийн "Жанжин клуб"-т үргэлжилж байна.

Бүгд найрамдах Солонгос улсын нарийн мэргэжлийн нүдний эмч нар Монгол Улсад 2019 оноос хойш жил бүр хүрэлцэн ирж, өнөөдрийн байдлаар 10 мянга орчим иргэнд үнэ төлбөргүй нүдний үзлэг, оношилгоо, зөвлөгөө болон шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ