Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-07-12
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж, нийслэлийн хэмжээнд нийт 45 баг ажиллаж байна. Хүй долоон худагт найман баг хүний нөөц, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бэлтгэлээ ханган ажиллаж байгаа. Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй газруудад эрүүл ахуйн хяналт тавьж байна. Ариун цэврийн байгууламж, хог хаягдлын нөхцөл байдалтай холбоотой стандарт, шаардлагыг мөн мөрдүүлдэг. Энэ хүрээнд халдваргүйжүүлэх чиглэлээр 83 мэргэжилтэн хяналт тавьж буй. Өнөөдрийн байдлаар баяр наадмаа тэмдэглэж байгаа иргэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ аваагүй, амар тайван наадаж байна. Иргэд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, дэлгэр сайхан наадацгааж байна” гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ