Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-07-11
"Alibaba" ажилтнуудаа "Anthropic"-ийн AI ашиглахыг хориглолоо

Хятадын "Alibaba" компани долоодугаар сарын 10-ноос эхлэн ажилтнууддаа "Anthropic"-ийн хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдийг ажлын зориулалтаар ашиглахыг хориглож, "Claude Code"-ийг өндөр эрсдэлтэй программын жагсаалтад орууллаа.

Үүний оронд ажилтнууд зөвхөн "Alibaba"-ийн өөрийн хөгжүүлсэн Qoder AI туслахыг ашиглах юм.

Энэхүү шийдвэр нь "Anthropic" өнгөрсөн сард "Alibaba"-г өөрийн AI загварыг хууль бусаар дуурайлган сургахыг оролдсон гэж буруутгасны дараа гарч байгаа нь анхаарал татаж байна.

Мөн "Anthropic"-ийн үйлчилгээний нөхцөлд Хятадын компаниуд Claude загварыг ашиглахыг хориглодог байна.

Энэ үйл явдал нь АНУ, Хятадын AI өрсөлдөөн улам ширүүсэж, компаниуд өөрийн AI технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах бодлогоо улам чангатгаж байгааг харуулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ