
Украины дайныг зохицуулах боломж хүмүүсийн бодож байгаагаас ч ойрхон байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгдлээ. Түүний хэлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский аль аль нь байлдааны ажиллагааг зогсоох хүсэлтэй байгаа аж.
“Ерөнхийлөгч Путин энэ бүхнийг дуусаасай гэж хүсэж байгаа. Үүнийг би та бүхэнд онцлон хэлье. Мөн Ерөнхийлөгч Зеленский ч одоо энэ бүхнийг дуусгахыг үнэхээр хүсэж байна” гэж Доналд Трамп мэдэгджээ.
Тэрбээр Туркийн Анкара хотноо 2026 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд болж буй НАТО-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Украины асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мөн онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 07 дугаар сарын 08-ны өдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөжээ. Уулзалтын дараа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дахин холбогдож, дайныг аль болох богино хугацаанд дуусгах талаар ярилцах төлөвтэй байна.