Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-07-02
Ван И, Марко Рубио нар Хятад, АНУ-ын харилцааны талаар санал солилцов

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И 6 дугаар сарын 30-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьжээ.

Ван И ярианы үеэр, энэ оны 5 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Бээжинд уулзаж, Хятад, АНУ-ын хооронд бүтээлч, стратегийн тогтвортой харилцааг хөгжүүлэх талаар чухал зөвшилцөлд хүрснийг онцолсон байна.

Тэрбээр хоёр талын харилцааны энэхүү чиглэл нь хоёр улсын ард түмний хүсэл эрмэлзэл, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт, мөн хоёр талын үндсэн ашиг сонирхолд нийцэж байгааг тэмдэглэжээ.

Мөн Хятад, АНУ тэгш байдал, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, хоёр улсын удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг бодит бодлого, хэрэгжилт болгох шаардлагатайг Ван И онцлов.

Түүний хэлснээр, стратегийн тогтвортой байдлыг хангах бүтээлч харилцаа бий болгох нь уриа төдий зүйл биш бөгөөд бодит үйл ажиллагаа, урт хугацааны тууштай хүчин чармайлт шаарддаг байна.

Иймд хоёр тал хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлж, эерэг хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ маргаан, эрсдэлийг бууруулах шаардлагатай гэжээ.

Ван И мөн Тайванийн асуудал нь Хятад, АНУ-ын харилцааны суурь асуудал болохыг тэмдэглэж, АНУ энэ асуудалд болгоомжтой, хариуцлагатай хандах ёстойг онцолсон байна.

Хоёр улсын гадаад хэргийн сайд нар утсаар хийсэн яриаг эерэг, бүтээлч болсон гэж үзэж, цаашид уян хатан хэлбэрээр харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ