Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-06-25
Венесуэлийн хойд эрэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

АНУ-ын Геологийн судалгааны албаны (USGS) мэдээлснээр, орон нутгийн цагаар 2026 оны 6 дугаар сарын 24-нд Венесуэлийн хойд эрэг орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн голомт нь Морон хотын орчимд, өмнө нь бүртгэгдэж байсан хүчтэй газар хөдлөлтийн бүсэд байрласан байна.

АНУ-ын Геологийн судалгааны алба энэхүү газар хөдлөлтийн дараа "улаан түвшний анхааруулга" гаргаж, их хэмжээний хүний болон эд хөрөнгийн хохирол учрах, өргөн хүрээний сүйрэл, эдийн засгийн алдагдал, олон бүсэд онцгой байдлын нөхцөл үүсэх өндөр эрсдэлтэйг анхааруулжээ.

Үүний дараа Венесуэлийн нийслэл Каракас хотын Чакао дүүргийн албаныхан газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн талаар мэдээлсэн боловч нас барсан болон гэмтсэн иргэдийн тоог албан ёсоор зарлаагүй байна.

Хохирлын хэмжээ, аврах ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн нэгтгэж байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ