
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Ирантай байгуулсан тохиролцоог эсэргүүцэж буй Израилийн зарим албан тушаалтанд хандан Ерөнхийлөгч Дональд Трамп бол Израилийн дэлхий дээрх цорын ганц холбоотон гэдгийг онцолжээ.
Тэрээр Израилийн засгийн газрын зарим гишүүн АНУ-аас үзүүлж буй цэргийн тусламжийг үл харгалзан Ерөнхийлөгч Д.Трампын бодлогыг шүүмжилж байгаад дургүйцлээ илэрхийлсэн байна.
АНУ жил бүр Израильд олон тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлдэг. Ж.Д.Вэнс үүнийг сануулахын зэрэгцээ Израилийн удирдагчдыг бодит нөхцөл байдлыг харгалзан үзэхийг уриалжээ.
Ирантай байгуулсан уг тохиролцоо нь бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаах, дайныг зогсоох зорилготой гэж АНУ-ын тал тайлбарлаж байна. Харин Израилийн зарим албан тушаалтан уг тохиролцоо Ираны пуужингийн хөтөлбөр болон цөмийн байгууламжийн асуудлыг бүрэн хязгаарлаагүй гэж үзэж байгаа юм.
Израилийн Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир АНУ-ын байр суурийг эсэргүүцэж, Ливан дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх байр сууриа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп бүс нутгийн талуудыг гал зогсоох тохиролцоог сахин биелүүлж, нөхцөл байдлыг намжаахыг уриалсан байна.