Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-06-12
Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Нүд Судлалын Мэс Заслын Тасгийн хамт олон АНУ-ын төвтэй Virtue Foundation-ийн эмч нартай хамтран 2026 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй нийт 42 эмчлүүлэгчид үзлэг, оношилгоо хийлээ.

Үзлэгийн үр дүнд хараа нь эрс буурч, эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслын заалттай 6 эмчлүүлэгчийг сонгон өндөр түвшний нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийж, хараа сэргээх боломжийг бүрдүүлэв.

Гурван эмчлүүлэгчид эвэрлэг бүрхүүлийг бүтэн давхаргаар нь шилжүүлэн суулгах мэс засал, 3 эмчлүүлэгчид эвэрлэгийн эндотелийн давхаргыг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ.

Эдгээр мэс заслыг Virtue Foundation-ийн эвэрлэг, болрын мэс засалч Dr. Leela Raju, УНТЭ-ийн Эвэрлэг, болрын мэс засалч Т.Ундармаа нарын удирдлага дор Нүд Судлалын Мэс Заслын Тасаг, Мэдээгүйжүүлэг, Хагалгааны Нэгдсэн Тасгийн эмч, сувилагч, асрагч болон бусад мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад эвэрлэг бүрхүүлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчдэд эх орондоо өндөр чанартай тусламж үйлчилгээг авах боломжийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монголын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийн суурийг тавихад онцгой ач холбогдолтой юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ