Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-06-12
Хүмүүнлэг сэтгэлээр цусаа өгч, амьдрал бэлэглэе

Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр “Цусны донорын дэлхийн өдөр” тохиодог.
Энэ жил “One Drop of Humanity. Give Blood. Save Lives” буюу “Хүмүүнлэг сэтгэлээр цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улсын Цус сэлбэлт судлалын салбар нь Цус сэлбэлт судлалын үндэсний төв, 21 аймаг дахь 27 цусны салбар төвтэйгөөр улсын хэмжээнд цусны аюулгүй байдал, цус, цусан бүтээгдэхүүнээр хангах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Цусны донорын хөдөлгөөн нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус үндэсний аюулгүй байдал, гамшиг, онцгой байдлын үеийн бэлэн байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ