Доналд Трамп: Ирантай хийж буй хэлэлцээ өндөр түвшинд хүрсэн тул бөмбөгдөлтөө зогсоолоо
"Исламын Бүгд Найрамдах Иран Улстай хийж буй хэлэлцээ Ираны дээд түвшний удирдлагад хүрч, тэд дэмжсэн тул би АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар өнөөдөр үдэш товлосон байсан цохилт, бөмбөгдөлтийг цуцалж байна" гэж Доналд Трамп "Truth Social" цахим хуудсандаа бичжээ.
Түүний өгүүлснээр, АНУ, Израил, Саудын Араб, АНЭУ, Катар, Турк, Пакистан, Бахрейн, Иордан, Египет зэрэг сонирхогч бүхий л тал хэлэлцээрийн заалтуудыг дэмжсэн аж. Улмаар ирэх амралтын өдрүүдэд хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй гэж тэрбээр онцолжээ.
Доналд Трамп ийнхүү мэдэгдсэнээс хэдэн цагийн дараа Иран улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Эсмаил Багаи мэдэгдэл хийж, "Иран хэлэлцээртэй холбоотойгоор эцэслэсэн дүгнэлтэд хүрээгүй" гэсэн байна.
Түүний өгүүлснээр, одоогоор шийдвэр гаргах холбогдох байгууллагууд хэлэлцээрийн баримт бичгийг хянан үзэж байгаа аж.
Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн хоёр сарын хугацаанд "Тун удахгүй хэлэлцээ хийнэ" гэж 38 удаа мэдэгдсэн талаар "Tasnim агентлаг" онцолсон байна.
Бусад мэдээ
Турк улс төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдээ шинэ орон сууцаар шинэчилж байна
Мэдээ
А.Новак: ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхэд бэлэн
Мэдээ
Истанбулд танхимын сургалтыг нэг өдрийн хугацаатай зогсоожээ
Мэдээ
Унгарт 2 сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.