Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
7 цаг 39 мин
Салбарын хөгжлийг дэмжих төслүүдийн хэрэгжилтэд анхаарч, үр дүнг нэмэгдүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат салбарын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудтай уулзан, хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилт, ач холбогдол, үр дүнгийн талаар санал солилцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өнөөдрийн байдлаар дөрвөн төсөл хэрэгжиж байна.

Үүнээс Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн үр дүнг хэлэлцэж байгаа бол “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”, “Цахим хоршоо”, “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл тус тус үргэлжлэн хэрэгжиж байна. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Европын хөрөнгө оруулалтын банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 2033 он хүртэл 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэх, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, чадавхижуулах зорилготой эдгээр төслийг “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар IV” аян зэрэг төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан үр дүнтэй хэрэгжүүлэхийг сайд Ц.Идэрбат чиглэл болголоо. Тэрбээр төсөл бүр салбарын хөгжилд бодит үр дүн авчрах ёстойг чухалчилж, үр дүнд анхаарна гэдгээ мөн үеэр онцлов.

Мөн ХХААХҮЯ-наас өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөний үеэр гарсан оновчтой саналуудыг эдгээр төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр тусгаж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах талаар санал солилцов. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ