
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский "Sky News" агентлагт өгсөн ярилцлагадаа "Фронтын шугамыг царцааж, дайныг дипломат аргаар зохицуулахад бэлэн" гэж мэдэгджээ.
Тэрбээр "Энэ бол хамгийн хурдан арга. Бид сөргөлдөөнийг ердөө түр зогсоохыг хүсэхгүй байна. Бид Украинд амьдармаар байна. Дайныг зогсоохыг бид хүсэж байгаа. Ямар нэг галзуу хүмүүсээс болж дахин дайн сэргэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хүсэлтэй. Тиймээс түр зогсоох биш харин фронтын шугамыг царцаагаад, дипломат тавцанд хэлэлцээ эхлүүлэх нь хамгийн шуурхай арга" гэжээ.
Энэ нь ОХУ-д буулт хийж байгаа гэсэн үг эсэхийг сэтгүүлч лавлахад "Энэ бол буулт биш. Нөхцөл байдлыг газар дээр нь зогсоох талаар би ярьж байна. Энэ нь хүмүүс хүүхдүүдээ аврах, цэргүүд буцах боломжийг олгох юм" гэж Украины Ерөнхийлөгч хариулсан байна.
Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан зургаадугаар сарын 4-ний өдөр нээлттэй захидал нийтэлсэн.
Энэ захидалдаа фронтын шугамыг зогсоож, хэлэлцээ эхлүүлэх, биечлэн уулзах санал тавьсан билээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ саналд тодорхой хариу өгөөгүй байна.