Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-06-05
ГССҮТ-ийн спортын гэмтлийн төвийн эмч нар дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологи нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ. 

Энэхүү мэс засал эмчилгээ нь дунд чөмөгний булууны хүнхэрийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гажиг согогийн шалтгаант тойгны архаг тогтворгүйтэл, мултралыг дурангийн мэс заслын аргаар эмчлэх дэвшилтэт арга технологи юм. 

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эрхлэгч, АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч С.Батсүx болон АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Эрдэнэболд, АУ-ны магистр, их эмч О.Амгаланxүү, Са.Золжаргал, Б.Түвшинбаяр нараас гадна мэдээгүйжүүлгийн эмч, ахлах зэргийн эмч Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.

Одоогийн байдлаар, тус мэс засал эмчилгээнд 21-25 насны зургаан үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд эмчилгээний үр дүн сайтай байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ