
Энэтхэг улс өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангах зорилгоор 1600 мегаваттын хүчин чадалтай нүүрсэн суурьтай шинэ дулааны цахилгаан станц байгуулахаар болжээ.
Тодруулбал, Энэтхэгийн Мадхья Прадеш мужид хэрэгжих уг төсөл нь тус бүр 800 мегаваттын хүчин чадалтай хоёр блок бүхий хэт өндөр үр ашигтай (Ultra Supercritical) технологид суурилсан станц байх юм.
Төслийг эрчим хүчний салбарын томоохон компани болох Torrent Power хэрэгжүүлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 22 мянган крор рупи буюу ойролцоогоор 2.6 тэрбум ам.долларт хүрэхээр байна.
Энэхүү төсөл нь бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхээс гадна барилгын үе шатанд 8,000-10,000, ашиглалтын үед 1,500 орчим ажлын байр шинээр бий болгох ач холбогдолтой ажээ.