Цаг агаар
Валютын ханш
Улс төр
11 цаг 30 мин
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар албан даалгавар гаргалаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргалаа.

Тус албан даалгавраар эрүүл мэндийн байгууллагуудын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, иргэн төвтэй тусламж үйлчилгээг төлөвшүүлэх, яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд ээлтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэхийг үүрэг болгожээ.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн дотоод болон гадаад орчны эрсдэлийг бууруулах, “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Албан даалгаврын хэрэгжилтэд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд тогтмол хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг улирал тутам Эрүүл мэндийн яаманд хүргүүлж ажиллах юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ