Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2 цаг 31 мин
“Global AI & Digital Summit 2026” дээд түвшний чуулга уулзалтад хиймэл оюуны бэлэн байдал, хүртээмжийн асуудлыг хэлэлцэж байна

БНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн банк болон БНСУ-ын Шинжлэх Ухаан, Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Global AI & Digital Summit 2026” дээд түвшний чуулга уулзалтад 60 гаруй орны төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид, хөгжлийн түншүүд, судлаачид оролцож байна. 

Тус чуулга уулзалт нь “Хиймэл оюун ухаан, дижитал технологийг ашиглан хөгжиж буй орнуудад ажлын байр нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөх, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх” талаар хэлэлцэж байгаагаар онцлог юм.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар хариуцсан сайд нарын "Хиймэл оюун ухаан ба цахим хүртээмж"  сэдэвт уулзалтын нээлтийн арга хэмжээнд үг хэлж, дараах байр суурийг илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 600 мянган иргэн интернэтэд холбогдоогүй байна.

Иймд дижитал дэд бүтцийн нэгдсэн бодлого тодорхойлж, иргэн бүрд сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон бүх нийтийн үүргийг хандуулж байна.

Мөн хиймэл оюун ухаан дижитал технологи ашиглан газар зүйн байршил, орлогын түвшин, хөгжлийн болон хэлний ялгаанаас үл хамааран иргэн бүр өгөөжийг тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх, ёс зүйтэй, зөв хэрэглэж занших нь чухал.

Тиймээс иргэдийн цахим ур чадварыг сайжруулах замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх төслийг эхлүүлж 60 мянга гаруй багш, төрийн албан хаагч  нарыг хамруулсан бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэх болно.

Төрийн  шийдвэр гаргалтад хиймэл оюун ухааныг ашиглах үндэсний бодлогыг тодорхойлж өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Цаашлаад газар зүйн байршил, сэргээгдэх эрчим хүчний нөөц, харилцаа холбооны дэд бүтцийн давуу талд тулгуурлан дата төв, хиймэл оюуны тооцооллын хүчин чадлыг хөгжүүлж, бүс нутгийн технологийн төв болох зорилт тавьж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ