13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна
Судалгаагаар манай улсын нийт хүн амын 28.4 хувь нь тамхи хэрэглэж байгаа бөгөөд тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна.
Мөн өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна.
Тамхи нь зүрх судасны өвчин, хавдар, уушгины архаг өвчин зэрэг олон төрлийн өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд жил бүр олон мянган хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Иймд хүүхэд, залуучуудыг тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, тамхигүй орчныг бүрдүүлэх, хуулийн зохицуулалт шаардлагатай байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.