Уганда улсад эболавирусийн 2 шинэ тохиолдол нэмэгдсэний дараа нийт халдварын тоо 7 болж өссөн байна.
Эдгээр тохиолдол нь хөрш Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад гарсан дэгдэлттэй холбоотой гэж үзэж байгаа бөгөөд хариу арга хэмжээг чангатгажээ.
Уганда улсад бүртгэгдсэн анхны тохиолдлууд нь Конго улсаас хил давж орж ирсэн хоёр иргэн байсан бөгөөд үүний дараа нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон байна.
Мөн дараагийн батлагдсан тохиолдлуудад Уганда улсын жолооч, эрүүл мэндийн ажилтан болон Конго улсын нэг иргэн багтжээ.
Эболавирусийн нууц үе 2-21 хоног бөгөөд эхний үед гэнэт халуурах, ядарч сульдах, толгой өвдөх, булчин өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Дараагийн үед бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, арьсан дээр тууралт гарах бол хожуу үед дотор болон гадуур цус алдах, цустай бөөлжих, суулгах, хамар, буйлнаас цус гарах шинж тэмдэг илэрдэг болохыг эрүүл мэндийн байгууллагууд зарлаж байна.