Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-05-26
Төвийн бүсэд экспортын чиг баримжаатай ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлнэ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд төвийн бүсийг олон улстай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээнд холбож, хөдөө аж ахуй болон байгалийн нөөцөд тулгуурлан “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болгоно” гэж заасан.

Үүний дагуу эрүүл хүнс, түүхий эд бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувийн хэвшлийг бүсийн хэмжээнд дэмжин хөгжүүлэх зорилт дэвшүүлжээ.
 
Мөн хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжинд дэмжих, бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлэх чиглэлийг баримталж байгаа ажээ.
 
Сэлэнгэ аймагт металл бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжих, Дархан-Уул, Төв аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулах, бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах, Сэлэнгэ аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулах зэрэг ажлуудыг бүсийн хэмжээнд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ