Сингапур улс нийтийн тээврийн хамгийн үр ашигтай системтэй орнуудын нэг гэж тооцогддог.
Тус улсын метро (MRT)-ны системийг дэмждэг LRT буюу Light Rail Transit нь хотын доторх богино зайн тээврийг шийдсэн чухал дэд бүтэц болсон байна.
Сингапурын анхны LRT шугам болох Bukit Panjang LRT 1999 оны 11-р сарын 6-нд ашиглалтад оржээ.
Энэ нь Азийн хамгийн анхны бүрэн автомат, жолоочгүй хөнгөн галт тэрэгний системүүдийн нэг байв.
Үүний дараа хоёр шугам ашиглалтад ордог байна. LRT системийг дунджаар 4–5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан байна.
Одоогийн байдлаар Сингапурын LRT систем гурван үндсэн шугамтай, 42 станцтай, нийтдээ 30 орчим км урттай ажиллаж байна. Оргил ачааллын үед зарим шугам 2 вагонтой явдаг бөгөөд энэ нь зорчигчийн багтаамжийг нэмэгдүүлдэг байна.
Сингапурын LRT нь бүрэн автомат удирдлагатай тул тогтмол цагийн хуваарьтай, ашиглалтын зардал харьцангуй бага байдаг.
Цахилгаан хөдөлгүүртэй тул агаарын бохирдол бага, дуу чимээ автобуснаас бага гэж үздэг.
LRT нь MRT метроны буудлуудтай шууд холбогддог. Ингэснээр оршин суугчид машинаар төв рүү зорчих шаардлага багасч, замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлжээ.