Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-05-22
ЭМХТ болон БНСУ-ын Гёнги мужийн Тамгын газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны уулзалт хийв

Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ) болон БНСУ-ын Гёнги мужийн тамгын газар эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022 онд 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтаар өмнөх жилүүдэд хийгдсэн эмч нарын сургалт, хамтарсан мэс засал, эрдэм шинжилгээний хурал зэргийг нэгтгэн хэлэлцсэн бөгөөд цаашид нэр төрлийг нэмэх, нарийн мэргэжлийн эмнэлзүйн сургалтуудыг үе шаттай явуулахаар ярилцлаа.

Талуудын энэхүү түншлэл нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ