Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-05-21
Дэлхийн хамгийн том төмөр замын буудлын ажил 7 жил орчим үргэлжилжээ

Chongqing East Railway Station буюу Чунцин Ист төмөр замын өртөө ашиглалтад орсноор дэлхийн хамгийн том төмөр замын буудал болоод байна.

Хятадын баруун өмнөд хэсгийн томоохон тээврийн зангилаа болох энэхүү өртөө нь өндөр хурдны төмөр замын сүлжээг нэгтгэсэн мега төв болжээ.

Чунцин Ист өртөө 2025 оны 6-р сарын 27-нд бүрэн ашиглалтад орсон бөгөөд барилгын ажил ойролцоогоор 7 жил үргэлжилсэн.

Шинэ өртөө нийт 1.22 сая ам метр талбайтай  буюу 170 хөлбөмбөгийн талбайтай тэнцүү. Уг төмөр замын буудал нь найман давхар бүтэцтэй бөгөөд  дотроо 15 платформ, 29 төмөр замын шугамтай. Цагт 350 км хүртэл хурдлах өндөр хурдны галт тэрэгнүүдийг хүлээн авах хүчин чадалтай байна.

Мөн метро, автобус, такси болон автомашины зогсоолыг нэг дор төвлөрүүлсэн тээврийн цогцолбор байдлаар төлөвлөжээ. Өртөөний дотор худалдааны төв, ресторан, үйлчилгээний хэсгүүд байрласан нь зөвхөн зорчигч тээврийн бус, орчин үеийн хотын дэд бүтцийн төв болгож байгаа юм.

Хятад улс одоогийн байдлаар дэлхийд хамгийн урт өндөр хурдны төмөр замын сүлжээтэй орон бөгөөд нийт 48,000 гаруй км шугамтай. Чунцин Ист нь Чэнду, Гуйян, Куньмин, Ухань, Шанхай, Бээжин зэрэг томоохон хотуудтай өндөр хурдны галт тэрэгний шугамаар холбогдох юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ