Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-05-21
Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн aссамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна

“Дэлхийн эрүүл мэндийг шинэчлэн тодорхойлох нь: Хамтын хариуцлага” сэдвийн дор Женев хотноо 2026 оны 5 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 79 дүгээр чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулав. 

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, дижитал эрүүл мэнд, телемедицины үйлчилгээг хөгжүүлэх, ялангуяа хөдөө орон нутаг болон эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тууштай ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ