Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-05-19
Казахстаны залуусын 91.4 хувь нь Ерөнхийлөгч Токаевт итгэдэг гэжээ

Казахстаны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захиалгаар 2026 оны дөрөвдүгээр сард явуулсан олон нийтийн санал асуулгаар тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт итгэх иргэдийн түвшин 86.7 хувь байна гэж “Казинформ” агентлаг мэдээлжээ.

Судалгаанд хамрагдсан бүлгүүдээс залуучуудын итгэл хамгийн өндөр буюу 91.4 хувьтай гарсан байна. Судлаачдын тайлбарласнаар залуус боловсролын тэтгэлэг, хөгжлийн хөтөлбөр, цахим үйлчилгээ зэрэг төрийн дэмжлэгийн үр өгөөжийг илүү мэдэрдэг нь ийм үзүүлэлт гарахад нөлөөлсөн гэжээ.

Мөн хотын иргэдийн 86.9 хувь, хөдөөгийн иргэдийн 86.7 хувь нь Ерөнхийлөгчдөө итгэдэг гэж хариулсан байна. Харин эрэгтэй, эмэгтэй иргэдийн дунд ч итгэлийн түвшин өндөр байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн үзүүлэлт эрэгтэйчүүдээс 3.8 нэгж хувиар илүү гарчээ.

Судалгааны дүнгээр иргэдийн боловсролын түвшнээс үл хамааран Ерөнхийлөгчид итгэх хандлага тогтвортой өндөр хэвээр байгаа бөгөөд худалдан авах чадвар нэмэгдэх тусам төрийн бодлого, улс орны хөгжлийн чиглэлд эерэг үнэлгээ өгөх хандлага ажиглагдсан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ