Эбола вирусийн дэгдэлтийг олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Уганда улсад Бундибугио омгийн вирусээр үүсгэгдсэн эбола вирусийн өвчний дэгдэлт бүртгэгдэж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олон улсын хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үнэлжээ.
2026 оны 5 дугаар сарын 16-ны байдлаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад лабораториор батлагдсан 8 тохиолдол, сэжигтэй 246 тохиолдол, сэжигтэй 80 нас баралт болсон аж. Мөн Уганда улсын Кампала хотод олон улсын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогоор Бундибугио вирусийн эсрэг батлагдсан өвөрмөц вакцин, эмчилгээ байхгүй байгаа аж.
Эрт илрүүлэлт
- Халдварын сэргийлэлт, хяналт
- Хавьтлын тандалт, судалгаа
- Шуурхай тусгаарлалт
- Эрчимт дэмжих эмчилгээ хамгийн чухал арга хэмжээ болоод байна.
ДЭМБ-аас
- Хил хаах,
- ялал, худалдааг хязгаарлахыг зөвлөхгүй байгаа бөгөөд
- Иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх,
- Халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг мөрдөх,
- Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг сайжруулахыг онцлон зөвлөжээ.
Бусад мэдээ
Герман улс төмөр замын гармуудыг үе шаттайгаар гүүр, нүхэн гарцаар сольж, ослыг эрс бууруулжээ
Мэдээ
Фрайбург хотын Vauban дүүргийг байгальд ээлтэй шинэ хороолол болгон хөгжүүлжээ
Мэдээ
Владимир Путин бензин үйлдвэрлэлийг дэмжих хуульд гарын үсэг зуржээ
Мэдээ
Хятадад 369 сая хүн хилээр нэвтэрч, түүхэн дээд амжилт тогтоожээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.