Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-05-15
Сингапурын Punggol дүүрэг “Еco-Town” загвараар дэлхийд жишиг болж байна

Сингапурын Punggol дүүрэг нь орчин үеийн хот төлөвлөлтийн хамгийн амжилттай жишээнүүдийн нэг болж, “20 минутын хот” болон “Eco-Town” концепцийн бодит хэрэгжилтээр олон улсын анхаарлыг татсаар байна.

Анх загасчлал, хөдөө аж ахуйн бүс байсан энэ газар 1990-ээд оноос эхлэн бүрэн шинэчлэгдэж, өнөөдөр орон сууц, нийтийн тээвэр, үйлчилгээ, ажлын байр, ногоон байгууламжийг нэгтгэсэн цогц хот болон хөгжжээ.

Punggol нь Сингапурын төрийн орон сууцны байгууллага болох Housing & Development Board (HDB)-ийн мастер төлөвлөлтөөр хэрэгжсэн бөгөөд дүүрэг дотор орон сууцны хороолол, MRT болон автобусны сүлжээ, сургууль, цэцэрлэг, худалдааны төвүүд, спорт, соёлын байгууламж, парк болон waterfront бүсүүд зэрэг нь нэгдсэн байдлаар төлөвлөгдсөн байна.

Тус дүүргийн төв хэсэгт байрлах Punggol Waterway нь 4 км гаруй урт хиймэл усан суваг бөгөөд явган зам, дугуйн зам, амралтын бүсүүдтэй уялдан хотын амьдралын гол тэнхлэг болжээ. Энэ нь оршин суугчдын өдөр тутмын амьдралд байгаль, амралт, хөдөлгөөнийг нэг дор багтаасан шинэ хотын шийдэл болсон гэж судлаачид онцолдог.

2010 оноос Punggol-ийг албан ёсоор Сингапурын анхны “Eco-Town” болгон зарлаж, тогтвортой хөгжлийн бодлогыг эрчимжүүлсэн. Үүнд нарны эрчим хүч ашиглалт, ухаалаг гэрэлтүүлэг, усны дахин ашиглалт, ногоон дээвэр зэрэг байгальд ээлтэй технологиуд нэвтэрч эхэлсэн байна.

Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд Punggol-ийг дэлхийд яригдаж буй “15–20 минутын хот” концепцийн хамгийн бодит, амжилттай хэрэгжиж буй загваруудын нэг гэж үнэлж байна.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ