“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
“Оюутолгой” ХХК-д холбогдуулсан Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр, түүнчлэн Үндэсний Аудитын газрын албан шаардлагын дагуу 4.8 тэрбум, мөн Усны газраас 2026 оны 1 дүгээр улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг болон 2022, 2023, 2024, 2025 онд ус бохирдуулсны төлбөр төлөх асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөг хүргээд байсан.
Уулзалтаар дээрх үүсээд байсан асуудлыг талууд харилцан ярилцаж, шийдвэрлэхээр тохирлоо.
Энэ талаар сайд Ц.Сандаг-Очир “БОУАӨЯ нь Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг.
Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна.
Тиймээс холбогдох хууль, тогтоомж, журмыг дагаж мөрдөх нь туйлын чухал.
Энэ ч утгаараа ус бохирдуулсны болон ус ашигласны төлбөрийг нөхөж төлөх асуудал энэхүү уулзалтаар эцэслэгдэн шийдвэрлэгдэж байгаа нь сайшаалтай” гэлээ.
Мөн COP17 хуралд хувийн хэвшлийнхэн оролцсоноороо холимог санхүүжилт авах, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, туршлага судлах боломж нээгдэнэ.
НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орны төлөөлөл оролцохоо илэрхийлсэн тус хурлын арга хэмжээнд “Рио Тинто” болон “Оюутолгой” компани нь уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувиар дэмжиж, хамтран ажиллах, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад үлгэрлэж, манлайлах шаарлагатай гэдгийг онцоллоо.
Бусад мэдээ
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна
Мэдээ
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Мэдээ
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлжээ
Мэдээ
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.