Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон холбогдох байгууллагуудтай хамтран “Идэвхтэй насжилт-Дасгал, хөдөлгөөн” аяны нээлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Арга хэмжээнд 1000 орчим ахмад настан оролцож эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, эрт илрүүлэг, хордлогоос сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа.
Өдөрлөгийн хүрээнд зүрх судасны өвчин, даралт ихсэлт, чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ, биеийн жингийн индекс тодорхойлох үзлэгүүдийг зохион байгуулж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
Тус аяныг жил бүрийн 5-11 дүгээр сарын хугацаанд улсын хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд:
Ахмад настны эрүүл мэндийг дэмжих
Идэвхтэй хөдөлгөөн, дасгалын ач холбогдлыг сурталчлах
Нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Ахмад настнуудыг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх дадлыг төлөвшүүлэх зорилгоор орон нутаг бүрт тогтсон цаг, байршилд алхалт, дасгалын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах юм.