Мариа Ван Керкхове: “Андс” омог дараагийн Ковид биш ч маш ноцтой халдварт өвчин

Хантавирусийн “Андс” омгийн эрсдэлтэй холбоотойгоор АНУ болон Швейцарь улс өөрийн орны иргэдийг хүлээн авч, тусгаарлалт тандалтын арга хэмжээг эхлүүлээд байна.
Аргентинаас аяллын хөлөг онгоцоор зорчсон иргэдийг эрүүл мэндийн хяналтад авч, шинэ сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай тусгаарлах бэлтгэлийг хангажээ.
“Андс” омог нь хүнээс хүнд халдварлах боломжтой хантавирусийн цөөн омгийн нэг тул олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааралтай тандалт хийж байна.
ДЭМБ-ын Тархвар судлалын мэргэжилтэн Мариа Ван Керкховегийн мэдээлснээр “Энэ бол дараагийн Ковид биш ч маш ноцтой халдварт өвчин” хэмээн анхаарууллаа.
Одоогоор олон нийтэд тархах эрсдэл бага гэж үзэж байгаа ч халдвар авсан хүмүүст уушгины цочмог дутагдал үүсэх эрсдэлтэй бөгөөд эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн аппарат шаардлагатай байгааг онцолжээ.
Бусад мэдээ
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
Мэдээ
ЭМХТ болон БНСУ-ын Гёнги мужийн Тамгын газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны уулзалт хийв
Мэдээ
Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн aссамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна
Мэдээ
Өндөр эрсдэлтэй зүрх судасны 8 хүнд тохиолдолд эмчилгээ хийжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.