Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-05-08
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсгийн 66 дугаар хурал боллоо

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсгийн 66 дугаар хурал боллоо.

Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн Төрийн нарийн бичгийн дарга удирдан явуулж байна.

Тэрбээр үгэндээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Г.Дамдинням болон яамны бусад удирдлагын нэрийн өмнөөс Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье гээд Монгол Улсад уул уурхайн салбар улс орны хөгжилд асар их хувь нэмэр оруулж байна.

Тиймээс энэ салбар хариуцлагатай, нээлттэй байвал цаашдаа улс орны хөгжил дэвшилд томоохон үүрэгтэй байх билээ.

Хариуцлагатай нээлттэй уул уурхайн 8 зарчмын нэг нь ил тод байх зарчим билээ. ОҮИТБС-ын хүрээнд бид ил тод байдлыг хэвшүүлэхэд олон жил ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг 2006 оноос амжилттай хэрэгжүүлж, жил бүр нэгтгэл тайлан гаргаж, салбарын ил тод байдлыг тодорхой түвшинд хангаж байна. Энэ жил 20 дахь тайлангаа гаргахаар бэлтгэл хангаж байна.

Нөгөө талаас 2022 оны Баталгаажуулалтын дүнгээр 70 оноо буюу Дунд гэсэн үнэлгээ авсан харин бид 2026 онд 90 онооноос дээш авах зорилготойгоор төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Иймд талууд хариуцлагатай ажил хэрэгч оролцож тайлангийн үед ч ажлуудаа урагшлуулах нь чухал тул үр дүнтэй ажиллацгаахыг уриаллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ