Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-05-06
Хөрсний нүүрстөрөгчийн мониторинг зэрэг судалгааны ажлыг шинэ түвшинд гаргана

Канадын Засгийн газрын санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” (ECCO-FARM) төслийн хүрээнд хөрсний нүүрстөрөгч тодорхойлох Soli TOC багажийг Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Тус багаж нь хөрсний органик болон органик бус нүүрс төрөгчийн агууламжийг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой юм. Тиймээс хөрсний үржил шимийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, нүүрстөрөгчийн хуримтлалын мониторинг зэрэг судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой.

Цаашид ECCO-FARM төслийн хүрээнд хөрсний нүүрстөрөгчийн агууламж, өөрчлөлтийн динамик, тогтвортой газар тариалангийн нөлөөллийг судлахын зэрэгцээ бусад холбогдох чиглэлээр судалгаа шинжилгээний ажлуудыг хамтран хэрэгжүүлж, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ