Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-05-05
“Гарын эрүүл ахуйн” өдөр тохиож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн “Гарын эрүүл ахуйн” өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн хувьд “Үйлдэл-Амь насыг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийн зорилго нь эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлыг хангахад гараа цэвэр байлгах мэдлэг, зан үйлийг хэвшүүлэх орчин бүрдүүлж, соёлыг бий болгон нөлөөлөхийн тулд бүх түвшний хүмүүс хамтран ажиллах ёстойг хүлээн зөвшөөрөхөд оршино.

Манай улс 2006 оноос Өвчтөний аюулгүй байдлыг хангах дэлхийн холбоонд нэгдэн ДЭМБ-ын удирдамжийг хэрэгжүүлж эхэлсэн.

ДЭМБ-ын мэдээлснээр өндөр хөгжилтэй орнуудад 100 хэвтэн эмчлүүлэгч тутмын 7 нь бага болон дунд орлоготой улс орнуудад 15 нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртдөг.

Гарын эрүүл ахуй сахих дадлыг хэвшүүлснээр халдварын эрсдэлийг 50 хувиар бууруулах боломжтой бөгөөд энэ нь хамгийн энгийн, хямд, үр дүнтэй арга юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ