Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-05-05
Бразилд хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх дэвшилтэт станц амжилттай ажиллаж байна

Бразил улсад хэрэгжиж буй Braskem Vesta cogeneration plant төсөл нь үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан цахилгаан, дулаан үйлдвэрлэж буйгаар дэлхийн эрчим хүчний салбарт шинэ жишиг тогтоож байна. 2021 онд барилгын ажил эхэлж, 2023 онд эхний хэсэг ашиглалтад оржээ.

Энэхүү станц нь химийн үйлдвэрийн дэргэд байрлах бөгөөд уламжлалт түлш ашиглахын оронд устөрөгч агуулсан хаягдал хий-г дахин боловсруулан эрчим хүч болгон хувиргаж байгаа нь онцлог юм.

Төслийн хүрээнд 38 МВт цахилгаан, 160 тонн/дулаан үйлдвэрлэж байна. Ингэснээр тухайн үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах боломж бүрдэж, гадаад сүлжээнээс авах цахилгаан 20 МВт-аар буурсан байна. Станц нь хийн турбин бүхий когенерацийн систем, 80% хүртэл устөрөгчийн агууламжтай хаягдал хий ашиглах чадвар зэрэг орчин үеийн технологиор ажиллаж байна. Энэ нь тогтворгүй найрлагатай хийг ч үр ашигтай ашиглах боломжийг олгожээ.

Төсөл хэрэгжсэнээр жилд 100,000 тонн CO₂ ялгаруулалт буурсан, нийт ялгаруулалт 6.3%-иар багассан , усны хэрэглээ 11% орчим буурсан.

Мөн азотын ислийн (NOx) ялгаруулалт маш бага түвшинд буюу 25 ppm хүрсэн нь байгальд ээлтэй шийдэл болохыг харуулж байна.

2025 онд эрчим хүчний салбарын нэр хүндтэй “POWER Top Plant” шагнал хүртсэн байна.

Braskem Vesta төсөл нь “Хаягдал бол асуудал биш, харин нөөц” гэдгийг бодитоор харуулж байна.

Үйлдвэрийн илүүдэл, ашиглагдаагүй хийг дахин боловсруулж эрчим хүч болгон ашигласнаар байгаль орчны ачааллыг бууруулж, үйлдвэрлэлийн зардлыг хэмнэж, эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлж чаджээ.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ