Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-05-04
ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт эхэллээ

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга нар, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцож байна. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж байна. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг дарга нартай “100:1000 Нутагтаа эзэн” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах юм.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцуулна.
Маргааш буюу тавдугаар сарын 05-нд аймгуудын ХХААГ болон МААХ-ийн дарга нарыг хамруулсан ур чадвар, манлайллын сургалт зохион байгуулах юм байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ