Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-04-24
Хятадын хөдөө аж ахуйн зориулалттай дроны тоо 300 мянгыг давжээ

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, 2026 оны эхний улирлын хөдөө аж ахуй болон хөдөө орон нутгийн эдийн засгийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. 

"14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновацын нийт үр ашиг мэдэгдэхүйц сайжирсан байна.

Тодруулбал, хөдөө аж ахуйн технологийн дэвшлийн оруулж буй хувь нэмрийн түвшин 64 хувиас давж, таримлын шилдэг соортуудын хамрах түвшин 96 хувийг давжээ. 

Мөн газар тариалангийн тарих, арчлах, хураах бүх үе шатны механикжуулалтын түвшин 76.7 хувьд хүрч, голлох хүнсний үр тариа үндсэндээ бүх шатанд механикжуулсан байна.

Үүнээс гадна ухаалаг тоног төхөөрөмжүүдийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж эхэлсэн бөгөөд Хятадын хөдөө аж ахуйн зориулалттай дроны тоо 300 мянгыг давж, дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ