Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-04-23
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сантай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцов.

Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн тогтолцоог оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Др. Халид Шариф НҮБ-ын Хүн амын сан нь Эрүүл мэндийн яамны чухал түнш байгууллага болохыг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй улс орныг дэмжих долоодугаар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Талууд цаашид хүн амын эрүүл мэндийг дэмжих, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, бодлогын хэрэгжилтийг дэмжин ажиллахаар санал нэгдлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ