Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-04-23
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй

Өнгөрсөн 2020 оноос эхлэн улсын төсвөөс ЖДҮХС-нд санхүүжилтийн эх үүсвэр батлагдаагүй.

Иймээс сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд 2020 оноос эхлэн дараах арга хэмжээг авах болсон.

Орон нутгийн засаг захиргаа нь ЖДҮ хөгжүүлэхэд орон нутгийн төсөвтөө хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр баталж, хуваарилсан тохиолдолд ЖДҮХС төсөв хуваарилж хамтарсан зээлийг олгож байна.

Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд, ЖДҮГ, Засаг дарга хамтран гэрээ байгуулж, улмаар төсөвлөсөн хөрөнгийг ЖДҮХС-ийн дансанд байрлуулснаар тухайн аймаг дүүрэгт хөнгөлөлттэй зээлийг зарлан ажилладаг.

ЖДҮГ-аас 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нарт албан бичиг хүргүүлдэг бөгөөд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж хүсэлтээ ирүүлсэн аймаг, дүүрэг ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг.

2026 онд орон нутгийн төсөвтөө жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан төсөв хуваарилсан, албан тоотын хариуд хүсэлтээ илэрхийлсэн 10 гаруй аймагтай ХХААХҮ-ийн сайд, аймгийн Засаг дарга, ЖДҮГ гурван талт гэрээ байгуулан хөнгөлөлттэй зээлийг олгож байна. 

Харин Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ