Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
5 цаг 40 мин
Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдрүүд үргэлжилж байна

Сүхбаатарын талбай-д зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй тус өдөрлөг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир”-ын чиглэлээр зохион байгуулагдсан өдөрлөгт Эрүүл Монгол үндэсний хөдөлгөөн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Биеийн тамир, спортын улсын хороо болон төр, хувийн хэвшлийн нийт 60 гаруй байгууллага оролцож, иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилсан илтгэл, зөвлөгөө, спортын үзүүлбэрүүдийг толилуулж, суниалт, дээс, олс таталт, гар барилдаан, шатар зэрэг олон төрлийн тэмцээнийг зохион байгуулан нийт 96 шагналт байр шалгаруулсан юм.
Мөн иргэдэд нэг дороос эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж, зүрх судасны өвчний эрсдэлийн үнэлгээ, даралт ихсэлтийн үзлэг, чихрийн шижингийн сорил, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүллээ.
Харин өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоо”-ны өдөрлөг үргэлжилж, иргэдэд эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох зөвлөгөө, газар дээрх үзлэг үйлчилгээ, байгууллагуудын танилцуулга, донорын үйлсийг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байна.
Иргэд та бүхнийг эрүүл мэнддээ анхаарч, нээлттэй хаалганы өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ