Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
7 цаг 24 мин
Трамп: АНУ, Иран энэ амралтын өдрүүдэд нүүр тулан хэлэлцээ хийж магадгүй

Дональд Трамп дөрөвдүгээр сарын 16-нд Цагаан ордонд хэвлэл мэдээллийнхэнд хандаж, АНУ энэ амралтын өдрүүдэд Иран-тай нүүр тулан хэлэлцээ хийж магадгүй гэж мэдэгдлээ.

Тэрээр хоёр улсын хооронд байгуулсан түр гал зогсоох хэлэлцээрийг сунгах шаардлагагүй бөгөөд дуусахаас нь өмнө байнгын гал зогсоох буюу энхийн хэлэлцээрт хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн “Бид тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байна” хэмээн онцолж, хэлэлцээр амжилттай болбол ойрын хугацаанд албан ёсны мэдэгдэл хийх боломжтойг дурдсан байна.

Түүнчлэн энхийн хэлэлцээр байгуулагдвал Пакистан-д очиж гарын үсэг зурах боломжийг авч үзнэ гэж хэлжээ. Трампын хэлснээр, ийм тохиролцоо нь АНУ-д стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойн аюулгүй байдал болон эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой гэж үзэж байна.

Тэрээр Иран цөмийн зэвсэгтэй байх ёсгүй гэдгийг дахин нотолж, Ираны тал баяжуулсан уранаа хязгаарлах талаар тохиролцсон гэж мэдэгдсэн байна

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ