Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
Өчигдөр 08 цаг 56 мин
Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно
  •  
  •  
  •  

Казахстан улс технологийн салбараа дэмжих бодлогын хүрээнд Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс нэг тэрбум тенгегээс давсан санхүүжилт олгохоор төлөвлөсөн талаар Казахстаны хэвлэлүүд мэдээлэв.

Жаслан Мадиев-ийн мэдээлснээр Astana Hub-ийн оффисын байр түрээс болон үйл ажиллагааны зардлыг дэмжих зорилгоор 1.2–1.5 тэрбум тенге төсөвт тусгахаар болжээ.

Astana Hub нь Казахстаны технологийн салбарын гол төв бөгөөд стартап компаниудыг дэмжих, олон улсын зах зээлд IT үйлчилгээ экспортлох чиглэлд гол үүрэг гүйцэтгэж байна.

2025 оны байдлаар:

  • 537 компани бүртгэлтэй
  • 111 улс руу IT үйлчилгээ экспортолсон
  • 32,500 гаруй ажлын байр бий болгосон
  • 328 тэрбум тенге буюу 681 сая ам.долларын экспорт хийсэн

үзүүлэлт бүртгэгджээ.

Мөн стартап хөгжүүлэлтийн хүрээнд “AI’preneurs” акселератор хөтөлбөр хэрэгжиж, 2024 оны есдүгээр сараас хойш хиймэл оюунд суурилсан 35 стартап бойжсон байна.

Ийнхүү Казахстан улс технологийн салбараа төрөөс шууд санхүүжүүлж, экспортод чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа нь дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилготой стратегийн алхам гэж ажиглагчид үзэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ