Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
Уржигдар 10 цаг 32 мин
АНУ-д 86 настай франц эмэгтэйг саатуулжээ

АНУ-д амьдрахаар очсон 86 настай Францын иргэн эмэгтэйг Цагаачлал, гаалийн албаны (ICE) ажилтнууд саатуулсан хэрэг анхаарал татаж байна.

Францын Нант хотын оршин суугч Мари-Терез нь 1960-аад онд танилцаж байсан хайртай хүнтэйгээ дахин учирч, гэрлэхээр Алабама мужид ирсэн байна. Тэрбээр өнгөрсөн жил америк иргэн Билли нэртэй эртэй гэрлэж, хамт амьдрахаар АНУ-д суурьшсан аж.

Тэд анх 1960-аад онд Билли НАТО-гийн баазад алба хааж байх үед танилцаж байсан ч 1966 онд салж, тус тусын амьдралаар замнажээ. Харин 2010 онд дахин холбогдож, улмаар 2022 он гэхэд хоёулаа бэлэвсэрсний дараа харилцаагаа сэргээж, гэр бүл болсон байна.

Гэвч гэрлэснээс хойш хэдхэн сарын дараа нөхөр нь нас барж, Мари-Терез АНУ-д ганцаараа үлджээ. Тэрбээр байнгын оршин суух зөвшөөрөл авах зорилгоор “ногоон карт”-ын хүсэлт гаргасан байна.

Түүний хүү Францын хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, ээжийг нь Алабама мужийн Аннистон хотод саатуулахдаа гар, хөлийг нь гавлаж, “аюултай гэмт хэрэгтэн мэт” харьцсан гэж мэдэгджээ.

Энэхүү хэрэг нь АНУ дахь цагаачлалын бодлого, өндөр настай иргэдэд хандах хандлагын талаар маргаан дагуулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ