Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-04-10
“Гала”, “Импала” сортын 3-5 мянган тонн үрийн төмсийг тариаланчдад зээлээр олгоно

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат үүрэг болсгосны дагуу “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас 2026 оны хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөц бүрдүүлэлт, тариалалтад үүсээд буй үрийн төмсний хангамжийн дутагдлыг бууруулах чиглэлээр тариаланчид болон үрийн төмс импортлогч ААН-үүдтэй үе шаттай уулзалтуудыг зохион байгууллаа.

Уулзалтын үр дүнд дотоодын импортлогч ААН-үүд Монгол орны нөхцөлд нутагшсан “Гала”, “Импала” сортын 3.0-5.0 мянган тонн үрийн төмсийг зээлийн нөхцөлөөр нийлүүлэх, хангалтыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Иймд үрийн хангамжийг төрийн бодлогын түвшинд шийдвэрлэж, тариалалтыг тасалдуулахгүй байх нь бидний тэргүүлэх зорилт юм.

Хаврын тариалалтыг саадгүй, үр ашигтай зохион байгуулах зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, тариаланчид хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ