АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид визийн бонд байршуулна
АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид энэ сарын 2-ны өдрөөс эхлэн 15000 доллар хүртэлх хэмжээний визийн бонд байршуулах шинэ шаардлага хэрэгжиж эхлэхээр боллоо.
Гэхдээ 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ноос өмнө олгогдсон хүчинтэй визүүдэд энэ шаардлага хамаарахгүй гэдгийг онцолжээ.
Мөн виз мэдүүлэгчид визийн ярилцлагаас өмнө урьдчилан төлбөр хийхгүй байхыг анхааруулж байна.
Бондын төлбөрийг зөвхөн шаардлага хангасан тохиолдолд, зохих шатанд төлөх юм.
Шинэ журамд хамрагдсан тохиолдолд:
- 3 сар хүртэлх хугацаанд хүчинтэй
- Нэг удаагийн нэвтрэх
- АНУ-д 30 хүртэл хоног байх виз олгох боломжтой аж.
Энэхүү арга хэмжээ нь визийн нөхцөл зөрчих, хугацаа хэтрүүлэх эрсдэлийг бууруулах зорилготой гэж албаныхан тайлбарлаж байна.
Бусад мэдээ
Турк улс төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдээ шинэ орон сууцаар шинэчилж байна
Мэдээ
А.Новак: ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхэд бэлэн
Мэдээ
Истанбулд танхимын сургалтыг нэг өдрийн хугацаатай зогсоожээ
Мэдээ
Унгарт 2 сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.