Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-04-07
Сидней хотын “Олимпийн парк” орон сууцжуулах төслийн мастер төлөвлөгөө 2050 он хүртэл хэрэгжинэ

"Sydney Olympic Park Master Plan 2050"-ыг Австралийн NSW (Шинэ Өмнөд Уэльс) мужийн Засгийн газар баталж, олон нийтэд танилцууллаа.

Тус мастер төлөвлөгөөнд 15,000 өрхийн орон сууц , 10 хүүхдийн тоглоомын талбай, 9 шинэ нийтийн ногоон байгууламж , 4 спортын талбай, сургууль болон олон нийтийн үйлчилгээний байгууламжуудыг төлөвлөжээ.

Тус төсөл нь 25 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжих бөгөөд Homebush Bay Drive-ийн тойрог замыг шинэчлэх зэрэг томоохон дэд бүтцийн төслүүдтэй уялдах юм байна. Мөн уг төлөвлөгөөнд 26,000 хүртэлх ажлын байр бий болгох боломж, инноваци, спорт, соёл, бизнесийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгийг мэдэгдлээ.

Хямд өртөгтэй орон сууцыг тээвэр, ногоон байгууламжтай уялдуулан төлөвлөснөөр иргэдэд бүхий л төрийн болон бусад үйлчилгээтэй ойрхон амьдрах боломжийг бүрдүүлж, бүсийн амьдрах орчны чанарыг сайжруулахаар зорьжээ.

2023 оноос төслийн ажил нь эхэлсэн ба бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна.

Төслийн онцлог нь иргэдийн санхүүгийн чадамжинд тохируулан төлбөрийн нөхцөлөө гаргана гэдгийг хотын удирдлагууд мэдэгджээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ