Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
1 цаг 34 мин
Гидропоник технологийн өвлийн хүлэмжийн явцтай танилцлаа

Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Атар-4” аяны хүрээнд Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагдсан “Монгол Базальт” ХК-ийн барьж буй жилийн турш ашиглах боломжтой гидропоник технологийн өвлийн хүлэмжийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Тус компани нь 11500 метр квадрат талбай бүхий (үрсэлгээ суулгацын хэсэг, тавцан тариалалын хэсэг, босоо тариалалтын хэсэг) гидропоник технологийн өвлийн хүлэмжийг 2026 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна.

Уг хүлэмжийг ашиглалтад оруулснаар бууцай, юуцай, салат навч, цэцэгт байцаа, өргөст хэмх, улаан лооль, яншуй, гоньд зэрэг амтлагч ногоо, навчит ногоо, нарийн ногоог тавцант болон босоо тариалалтын гидропоник технологийн аргаар ургуулж, жилд 644,0 мянган ширхэг үрслэгээ бойжуулж, 57,0 тн ургац хураан авах боломж бүрдэнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ