"Gotthard Base Tunnel" нь дэлхийн хамгийн урт төмөр замын хонгил бөгөөд Швейцарийн Альпын нурууг гатлах инженерийн гайхамшигт бүтээн байгуулалт юм.
Уг гүүрний урт нь 57 мянга гаруй км, далайн түвшнээс дунджаар 550 метрийн гүнд байрладаг, 1996 оноос 2016 оны хооронд 20 жилийн хугацаанд баригдсан байна. Ойролцоогоор 12 тэрбум швейцар франкын өртгөөр босчээ.
Инженерийн онцлог
Далайн түвшнээс хамгийн гүнд баригдсан тул газар хөдлөлт, уулын гүн, усны даралтанд тэсвэртэй.
Хоёр хоолойн системтэй бөгөөд нэг нь зорчигч, нөгөө нь ачаа тээвэрт зориулагдсан.
Аварга том далайн доорх, уулын доорх урсгал ус зайлуулах, агааржуулалт, аюулгүй байдлын дэвшилтэт системтэй.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор зорчих хугацааг гурван цагаар бууруулж, мөн тээврийн аюулгүй байдал нэмэгдэж, Альпын байгаль орчинд ачаа тээврийн ачаалал буурсан судалгаа гарчээ.
Түүнчлэн Европын транзит, худалдааны гол замыг холбосон стратегийн чухал бүтээн байгуулалт болсон хэмээн тодотгодог ажээ.