Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-03-30
Дайны үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон этгээдэд ял оногдууллаа

Босни ба Герцеговина Улсын шүүхээс 2026 оны 3 дугаар сард Босни ба Герцеговина Улсад 1990-ээд оны зэвсэгт мөргөлдөөний үеэр үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхээс яллагдагч С-ийг дайны нөхцөлд иргэний хүн амын эсрэг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, 10 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан бөгөөд хэрэг хэлэлцэх явцад яллагдагч нь хохирогч А-д давтан байдлаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдож, уг нөхцөл байдлыг ял хүндрүүлэх хүчин зүйлд тооцжээ.

Шүүхээс уг үйлдлийг олон улсын эрх зүйн хүрээнд дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь зэвсэгт мөргөлдөөний үед үйлдэгдсэн гэмт хэрэгт хугацааны хязгаарлалт үйлчлэхгүйг бататгаж, хохирогчдын эрхийг хамгаалах, шударга ёсыг хангах үйл явц үргэлжилж буйг харуулсан ач холбогдолтой хэрэг болоод байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ