Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-03-27
ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “Women in Tech Mongolia” арга хэмжээний нээлтэд оролцлоо

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “Women in Tech Mongolia” арга хэмжээний нээлтэд оролцлоо.

Тус арга хэмжээ нь “Women in AI” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүдийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (STEM) салбар дахь оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, хиймэл оюуны чиглэлээр мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм. 

Сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан технологиуд нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт шинэ боломжийг бүрдүүлж байгааг онцолж, энэхүү хөгжлийн төвд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал байр суурь эзэлж байгааг дурдлаа. 

Тэрбээр мөн эмэгтэйчүүдийн олон талт сэтгэлгээ, бүтээлч хандлага нь хиймэл оюуны хөгжлийг илүү хүртээмжтэй, ёс зүйтэй, хүн төвтэй байхад чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.  

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ